Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох цахим сургалтыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 2023 оны 3-р сарын 01-ний өдрөөс 2024 оны 3-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй зохион байгуулж, давхардсан тоогоор 2366 хүнийг бүртгэж, 1411 хүнд гэрчилгээ олголоо.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 84 дүгээр тогтоолоор баталсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”-ын 3.4-т заасан 1 жилийн дотор үнэ төлбөргүйгээр сургалтыг зохион байгуулах хугацаа дуусгавар болсон тул “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох цахим сургалт” 2024 оны 3-р сарын 01-ний өдрөөс эхлэн 25,000 төгрөгийн төлбөртэй болохыг мэдэгдье.
Уг сургалтыг төлбөртэй зохион байгуулахаар болсонтой холбогдуулан нэхэмжлэл үүсгэх системийн тохиргоо хийгдэж байгаа тул сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд 2024 оны 3-р сарын 11-ний өдрөөс эхлэн онлайн сургалтад суух хүсэлтээ илгээнэ үү.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох цахим сургалтын бүртгэл Та мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох цахим сургалтанд дараах линкээр дамжин “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа” сургалтыг сонгон бүртгүүлнэ үү.
Та “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа” сургалтын төлбөр болох 25,000 төгрөгийг “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ-ын Хаан банкин дах 5176327098 тоот дансанд шилжүүлнэ үү. Та гүйлгээний утган дээр овог, нэрээ бичнэ үү. Бид төлбөр төлөгдсөн өдөрт багтаан нэвтрэх нэр, нууц үгийг таны цахим шууданд илгээх болно.
Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfuOzM65cJXsbpY8orLfxNiOgT4PGogJt5G9IaaiU4ID8UdKQ/viewform
СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбарын нийт ажилтнуудад комплаенсын зорилго чиг үүрэг, ёс зүйн үндсэн ойлголт, олон улсын стандарт зарчмуудын талаар суурь мэдлэг, мэдээллийг олгож, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар анхан шатны мэдлэг олгоно.
СУРГАЛТЫН АГУУЛГА: Комплаенсын тухай үндсэн ойлголт, зорилго, чиг үүрэг, түүний эрсдэлийг таньж мэдэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ёс зүйн тухай үндсэн ойлголт, санхүүгийн байгууллагуудын ёс зүйн дүрэм, ёс зүйн зарчмууд болон олон улсын стандарт, мөн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар болон санхүүгийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын талаарх үндсэн ойлголтуудыг өгнө.
СУРГАЛТЫН БҮТЭЦ: Сургалт нийт 5 модультай. Нэмэлт унших материал болон сонсох аудио хичээлүүдтэй. Нийт аудио хичээлийн үргэлжлэх хугацаа нь 2 цаг 42 минут байна. Сургалт дуусаад шалгалтанд тэнцсэнээр сертификат хэвлэгдэн гарна. Шалгалтанд тэнцэх оролдлого 3 удаа байна.
СУРГАЛТЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: Нийт 7 хоног үргэлжлэх тул суралцагчид 7/24 суралцах боломжтой.
ШАЛГАЛТ: Суралцагч 5 модуль хичээлийг үзэж, дууссаныхаа дараа тестээр ШАЛГАЛТ өгнө. Шалгалт нийт 30 асуулттай. Шалгалтанд 70 оноогоор тэнцэнэ. Шалгалтыг 3 удаа өгч болно. Хамгийн өндөр оноо нь сертификат дээр тавигдана.
АНХААРАХ ЗҮЙЛС: Цахим сургалтад хамрагдах бүртгэл үүссэнээс хойш суралцагч 7 хоногийн турш хичээлийг судлах боломжтой бөгөөд хугацаа дуусахаар цахим системд хандах боломжгүй болох тул энэ хугацаанд багтааж хичээлээ судлан, шалгалтаа өгч, сертификатаа татаж авсан байх шаардлагатай.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://forms.gle/aYyZ7nXLuyjSeV97A
Site announcements
2024 оны анхны "Комплаенсын ажилтныг мэргэшүүлэх" сургалт 1-р сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Комплаенсын ажилтнууд нь чиг үүргийнхээ хүрээнд ажлын цар хүрээгээ ойлгон, олон улсын байгууллага болон зохицуулагч байгууллагуудаас шаардаж буй хууль, журам, дүрмийг чанд сахиулан биелүүлэх чадварыг эзэмшихдээ банк, санхүүгийн салбартаа туршлагатай манай сургагч багш нараас мэдлэг эзэмших, мэдээлэл солилцох замаар туршлага судлах боломжтой.
Энэхүү сургалт нь комплаенсын ажилтнуудыг нарийн мэргэшүүлэх шаардлага хэрэгцээнд тулгуурлан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд урьдач нөхцлийг бүрдүүлэх зорилготой, системтэй, нарийвчилсан, ахисан шатны мэдлэг олгон, шалгалт авч сертификат олгодог сургалт юм.
Та уг сургалтанд хамрагдахыг хүсвэл, өөрийн мэргэжлийн холбоодоороо дамжуулан, эсвэл манай дараах линкээр дамжуулан бүртгүүлэх боломжтой.
www.feh.mn
Холбогдох утас: 90905800