Сэдвийн тойм
- Санхүүгийн боловсролын HUB нь танхимийн болон цахим сургалтаар дамжуулан санхүүгийн салбарын оролцогч, бизнесийн байгууллагын удирдлага, ажилтнуудад мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг нэмэгдүүлэхийг эрмэлзэн ажилладаг төрийн бус байгууллага юм.
- Санхүүгийн боловсролын HUB нь Комплаенсийн ажилтнуудад мэргэшсэн сургалт явуулдаг бөгөөд сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ олгодог.
- Аливаа байгууллага бизнесийн үр өгөөжөө нэмэгдүүлэхэд хүний нөөцийн хөгжил чухал учраас бид байгууллага хамт олны захиалгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Салбартаа тэргүүлэгч мэргэшсэн, олон жилийн арвин туршлагатай, зөвлөхүүд, сургагч багш нар чанартай, судалгаа шинжилгээтэй мэргэшүүлэх сургалтуудыг явуулдаг.
- Санхүүгийн боловсролын HUB нь насан туршийн боловсрол, амжилтыг дэмжих боловсролын зангилаа бөгөөд боломжийн үнэтэй, чанартай хөтөлбөртэй , онлайн болон танхимийн, хосолсон сургалтад төвлөрөн ажилладаг.
- Нийгмийн сайн сайхны төлөө бид үүрэг хариуцлагаа ухамсарлан дунд сургуулийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин хамтрагч байгууллагуудтай түншлэл бий болгон ажиллаж байна.
Санхүүгийн боловсролын HUB нь чанартай хөтөлбөр, боломжит үнэ, танхим болон зайн сургалтын багц модулиар тухайн байгууллагын ажилтныг чадавхижуулж мэргэшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтнийг бэлтгэхэд бидний зорилго оршино.
- Судалгааны үндсэн дээр сургалтын хэрэгцээг тодорхойлж хөтөлбөр боловсруулдаг
- Оролцогчдын сурах арга барилыг тодорхойлсны үндсэн дээр насанд хүрэгчдийн сургалтын онцлогт тохируулан суралцагч бүрийн сурах арга барил, хэв шинжинд тохируулан сургалтыг интерактив байдлаар хийдэг.
- Сургалтын эцэст бататгах хэлэлцүүлэг хийгддэг.
- Сургалтын үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгаан дээр үндэслэн анализ хийж хөтөлбөрийн зорилгод хүрсэн эсэхийг тодорхойлдог.
- Харилцагч нарын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд бэлтгэж, ажил амьдралыг өөрчлөн, сайжруулна.
- Байгууллагын соёл: Бид нээлттэй, эелдэг харилцаатай, хүндлэлтэй, тааламжтай ажлын орчинг бүрдүүлэн ажил амьдралын балансыг хангаж ажиллах соёлыг төлөвшүүлэн ажилладаг.
- Багийн ажиллагаа: Бид эрхэм зорилгодоо хүрэхийн тулд нэг баг болон ажиллаж практикт суурилсан манлайллын хэв маягыг нутагшуулан ажилладаг.
- Онцгой үйлчилгээ: Бид харилцагчиддаа онцгой үйлчилгээ үзүүлэн халамж анхаарлаа хандуулдаг. Харилцагчийн санхүүгийн боловсролын зорилгодоо хүрэхэд нь чин сэтгэлээсээ тусалдаг.
- Уян хатан байдал: Бид өөрчлөлтөд дасан зохицож, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахын төлөө тууштай ажилладаг.
- Харилцан хамтын ажиллагаа: Бид санхүү, бизнесийн байгууллага, төрийн болон олон нийтийн байгууллага, холбоодуудтай урт хугацаанд харилцан бие биенээ дэмжин хамтран ажилладаг.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ
- Мэргэшсэн зөвлөх Туршлагатай сургагч багш нар
- Олон улсын төслүүд болон дотоодын хамтын ажиллагаа
- Зохицуулах байгууллагын мандатори сургалт
- МОНГОЛЫН КОМПЛАЕНСИЙН ХОЛБОО.
- САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ
- МОНГОЛЫН БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО
Achieving Excellence Together - Амжилтад хамтдаа