Одоо явагдаж буй сургалтуудын жагсаалт

КОМПЛАЕНСЫН АНХАН ШАТ

СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбарын нийт ажилтнуудад комплаенсын зорилго чиг үүрэг, ёс зүйн үндсэн ойлголт, олон улсын стандарт зарчмуудын талаар суурь мэдлэг, мэдээллийг олгож, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар анхан шатны мэдлэг олгоно.

СУРГАЛТЫН АГУУЛГА: Комплаенсын тухай үндсэн ойлголт, зорилго, чиг үүрэг, түүний эрсдэлийг таньж мэдэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ёс зүйн тухай үндсэн ойлголт, санхүүгийн байгууллагуудын ёс зүйн дүрэм, ёс зүйн зарчмууд болон олон улсын стандарт, мөн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар болон санхүүгийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын талаарх үндсэн ойлголтуудыг өгнө.

СУРГАЛТЫН БҮТЭЦ: Сургалт нийт 5 модультай. Нэмэлт унших материал болон сонсох аудио хичээлүүдтэй. Нийт аудио хичээлийн үргэлжлэх хугацаа нь  2 цаг 42 минут байна. Сургалт дуусаад шалгалтанд тэнцсэнээр сертификат хэвлэгдэн гарна. Шалгалтанд тэнцэх оролдлого 3 удаа байна.

СУРГАЛТЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: Нийт 7 хоног үргэлжлэх тул суралцагчид 7/24 суралцах боломжтой. 

ШАЛГАЛТ: Суралцагч 5 модуль хичээлийг үзэж, дууссаныхаа дараа тестээр ШАЛГАЛТ өгнө. Шалгалт нийт 30 асуулттай. Шалгалтанд 70 оноогоор тэнцэнэ. Шалгалтыг 3 удаа өгч болно. Хамгийн өндөр оноо нь сертификат дээр тавигдана.

АНХААРАХ ЗҮЙЛС: Цахим сургалтад хамрагдах бүртгэл үүссэнээс хойг суралцагч 7 хоногийн турш хичээлийг судлах боломжтой бөгөөд хугацаа дуусахаар цахим системд хандах боломжгүй болох тул энэ хугацаанд багтааж хичээлээ судлан, шалгалтаа өгч, сертификатаа татаж авсан байх шаардлагатай.