БҮТЭЭМЖТЭЙ БАГИЙН АРГА БАРИЛ сургалтад урьж байна. Уг сургалтыг зөвхөн байгууллагын захиалгаар явуулдаг байсан ба маш олон хүсэлт хүлээн авсан тул бид нийтэд зарлан хүргэхээр болсондоо баяртай байна.
¶ Уг сургалтын зорилго нь:
Нийгмийн эдийн засгийн орчин түргэн өөрчлөгдөж буй энэ үед, түүнчлэн байгууллага томрохын хирээр тулгамддаг асуудлын нэг нь багийн ажиллагаа, байгууллагын соёл болон өөрчлөлтөд дасан зохицон ажиллахад удирдах ажилтнуудын манлайлал чухал. Тиймээс эдгээр байгууллагад тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхэд Санхүүгийн боловсролын HUB нь сургалтаар дамжуулан дэмжлэг үзүүлэх, удирдах ажилтнуудын удирдлагын арга барил, ур чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.
¶ Зорилтот бүлэг:
Байгууллагын удирдлага гүйцэтгэх захирлууд, газар нэгжийн захирлууд болон салбарын захирал, төслийн менежер, ахлах ажилтнууд.
¶ Сургалтын арга хэлбэр:
Санхүүгийн боловсролын HUB-ын туршлагатай зөвлөх, сургагч багш нарын чадавхи дээр суурилан бодит кейс практик туршлагаас суралцан, тоглоомын аргаар багаар ажиллах, бодит кейс дээр харилцан ярилцах хэлбэрээр явагдана.
¶ Сургагч багш:
Ш.Алтанцэцэг / Санхүүгийн боловсролын HUB ГЗ
М.Энхбат / Санхүүгийн боловсролын HUB
¶ Сургалтын хугацаа:
ТАНХИМААР СЗХ-ны байранд: 2022 оны 1-р сарын 20-ний өдөр 10:00-14:00 цагт.
Онлайнаар Zoom live: 2022 оны 1-р сарын 20, 21-ны өдөр 16:00-18:00 цагт 2 өдөр үргэлжилнэ.
¶ Бүртгүүлэх: https://forms.gle/96feNX1CtbWLToWs6
Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
Санхүүгийн боловсролын зангилаа ХААН БАНК 5176327098
¶ Агуулга
- 21-р зууны манлайлагч нарт тавигдах ур чадвар: Өөрийгөө болон бусдыг манлайлах загвар, Бусдыг идэвхижүүлэх, Төслийг удирдах
- Бүтээмжтэй багийн ажиллагаа: Бүтээмжтэй багийн ажлыг дасгал хөдөлгөөнтэй, хөгжилтэй тоглоомын аргаар ойлгуулна.