Санхүүгийн боловсролын HUB, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Дээвэр нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Үл хөдлөх хөрөнгийн салбарын шаардлагад нийцсэн хүний нөөцийг чадавхижуулан хөгжүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт гарч буй их хэмжээний үргүй зардлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, комплаенсийн ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх, олон нийтийн үл хөдлөх хөрөнгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулах, улмаар үл хөдлөх хөрөнгийн салбарын эрсдэлийг бууруулж, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах урьдач нөхцөлүүдийг бүрдүүлэх шаардлагын дагуу Үл хөдлөх хөрөнгийн салбарын байгууллагуудын гишүүний эрх ашгийг хамгаалах холбоо, мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, сургалтын чанар чансааг дээшлүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.