КОМПЛАЕНСИЙН АЖИЛТНЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СЕРТИФИКАТ ОЛГОХ ПРАКТИКТ СУУРИЛСАН СУРГАЛТ 2022/05/09-13-ны хооронд Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын ажилтнуудад зориулан явагдах гэж байна.
Сургалтын зорилго
СЗХ-оос комплаенсийн ажилтныг Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч байгууллага бүрд томилон ажиллуулах журмыг Монгол улсад ОУ-ын ФАТФ байгууллагаас хийсэн үндэсний эрсдэлийн үнэлгээний дагуу хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн боловч комплаенсийн ажилтнууд нь чиг үүргийн хүрээнд ажлын цар хүрээг ойлгон, олон улсын байгууллага болон зохицуулагч байгууллагаас шаардаж буй хууль журам, дүрмийг чанд сахиулан биелүүлэх тал дээр учир дутагдалтай байгааг СЗХ-ны хяналт шалгалт зохицуулалтын газраас хийсэн газар дээрхи болон зайны хяналтын үр дүнгээс харж болно. Иймд комплаенсийн ажилтнуудыг нарийн мэргэшүүлэх шаардлага хэрэгцээнд тулгуурлан комплаенс болон Мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд урьдач нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сургалтыг системтэй, нарийвчлан ахисан шатны мэдлэг олгон тест шалгалт авч сертификат олгох юм.