ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРАКТИКТ СУУРИЛСАН СУРГАЛТ сар бүр явагдаг билээ. Энэ удаагийн сургалтад ББСБ-уудын ажилтнууд хамрагдаж байна.
Уг сургалтын зорилго нь: Биет бус, гарт баригддаггүй санхүүгийн бизнес нь итгэлцэл дээр тогтдог. Тэгвэл харилцагчийн сэтгэлд нийцүүлэн амлалт хүлээлтэд хүрч, үйлчилж байж тэдний итгэлийг хүлээнэ. Энэхүү сургалтаар харилцагчийн үйлчилгээний системийг ойлгон, харилцагчаа таньж мэдэх арга техник болон харилцагчийн үйлчилгээний зарчмыг ойлгон, хэцүү харилцагчийг бий болгодог шалтгааныг бодит туршлага, практиктай хослуулан харилцагчийн сэтгэлзүйд суурилан үйлчлэх урлагт суралцана.