“Санхүүгийн боловсролын HUB” нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч Баянгол дүүргийн ЕБС-ийн 15-19 настай өсвөр насны хүүхдүүдэд зориулж Канад сангийн санхүүжилттэй “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана” сэдэвт 6 сарын хугацаанд үргэлжлэх цогц сургалтыг амжилттай эхлүүлж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Гэрэлтуяа болон “Санхүүгийн боловсролын HUB” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг, Комплаенс хариуцсан захирал Д.Оюунгэрэл нар оролцлоо. Сургалтанд БГД-ийн 13, 146, 113, 19, 28, 54-р сургуулийн нийт 6 сургуулийн 23 хүүхэд хамрагдлаа.
Сургалтанд хамрагдахаар нийт 70 хүүхэд бүртгүүлсэнээс сурах хүсэл, эрмэлзлэлээ илэрхийлж бидэнд захидал ирүүлсэн 35 хүүхдийг сонгож сургалтыг зохион байгууллаа. Зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн 2 хүүхдэд дурсгалын зүйлс гардууллаа.