“Санхүүгийн боловсролын HUB” ТББ нь Канад сангийн тэтгэлгээр Баянгол дүүрэгт амьдардаг ЕБС-ийн 15 настай 35 хүүхдэд зориулсан “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана” сэдэвт сургалтынхаа 3 дахь удаагийн оролтыг ICT Групп дээр 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
✅ Сургалтын явцад хүүхдүүд маань тус группийн үйл ажиллагааны онцлог, ажлын байрны орчин нөхцөл, Монгол улсад технологийн хөгжил ямар түвшинд хүрч, нийгмийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар болон алсын хараа, төлөвлөж буй ажлуудтай нь танилцсан нь тэдгээрийн ирээдүйн мэргэжил сонголт болон эх орондоо ингэж ажиллаж, амьдрах боломжтой юм байна гэдийг харж, ойлгоход нь их хувь нэмэр боллоо.
✅ Мөн “Хүүхдүүдээ эрүүл мэнддээ анхаарцгаая” сэдвийн хүрээнд, эрүүл амьдралын зөв хэв маягтай болоход зөв хооллолт болон эрүүл ахуйн талаарх ойлголт нь ямар чухал болохыг заалгаж, өсвөр насны хүүхдүүдийн бие организм болон сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд гарч буй өөрчлөлтүүд нь гадаад, дотоод орчны нөлөөлөлтэй тулахаар зан харилцаа болон амьдрал дээр хэрхэн илэрдэг талаар УКХТЭ-ийн мэдрэлийн мэс заслын эмч М.Тэмүүжингээр тайлбарлуулж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авлаа.
✅ Эмч маань ирээдүйн мэргэжлээ сонгохдоо одооноос хүүхдүүд хэрхэн боломжтой цагаа зөв сонгож тэсвэр тэвчээртэй төвлөрч сууж сурах, өөрийн биеийн онцлогийг дасгал хөдөлгөөний тусламжтайгаар хөгжүүлж болдгийг, ном сайн уншихын ашиг тусыг тайлбарлахын зэрэгцээ архи, тамхи, дэлгэцийн донтолт, хорт зуршил, осол гэмтлээс хэрхэн болгоомжилж, зайлсхийх талаар тайлбарлаж өгсөн нь хүүхдүүдэд их сонирхолтой байлаа.