Financial Education HubТББ 2022 оны 12-р сарын 5-ны өдөр “Комплайнсын эрсдэлийг удирдахуй” панел хэлэлцүүлэг-2-ыг амжилттай зохион байгууллаа
Өмнө жил Санхүүгийн Зохицуулах Хороо-ны зохицуулалттай 6 салбар болох Банк бус санхүү, Үнэт цаас, Даатгал, Хадгаламж зээл, Үл хөдлөх хөрөнгө болон Үнэт металын салбарын 50 төлөөлөл танхимд биечлэн, Зүүм болон Financial Education Hub пэйжээр нийт 3000 шахам хүн оролцож хамтран зохион байгуулж байсан бол энэ удаад Вертуал хөрөнгийн үйлчилгээ, Даатгалын зуучлал болон Хохирол үнэлэгч мэргэжлийн холбоодуудын төлөөллүүд нэмэгдсэн нь онцлог байлаа.
Тус хэлэлцүүлэгээ бид Санхүүгийн Зохицуулах Хороо - ны Мөнгө угаахтай тэмцэх алба болон Компаний засаглал, комплайнсын газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба болон Asian Banking School, Пилиппинийн Комплайнсын холбоотой хамтран өргөн хэмжээнд зохион байгууллаа.
Бид хэлэлцүүлгийн үр дүнд, илтгэгчдээс өгсөн зөвлөмж, дугуй ширээний ард салбар бүрийн төлөөллүүдтэй хамтарч хийсэн салбарын эрсдэлийг үнэлэх арга, аргачлалынхаа үр дүнгийн нэгтгэл, салбарын оролцогчдынхоо дуу хоолойг нэгтгэн бүх оролцогчиддоо илгээж танилцуулах бөгөөд цаашид харин эдгээрийн дагуу авч хэрэгжүүлэх ажлуудыг маш тодорхой болгож, үр дүнтэй хамтарч хэрэгжүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд идэвхитэй хамтран ажиллах болно.
2019 онд Монгол улс “Саарал жагсаалт”-нд ороход нөлөөлсөн хүчин зүйлсийг харахад, ФАТФ-ын зөвлөмж болон Санхүүгийн Зохицуулах Хороо-ны эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт, шалгалт, стандартын дагуу өөрсдийн салбарын эрсдэлүүдийг тогтмол үнэлэх, тэдгээрийг бууруулахад хамтран ажиллах, мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг мөрдөж, санаатай болон санамсаргүй байдлаар зөрчихгүй байх нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд онцгой хамааралтай юм.
Иймд энэхүү хэлэлцүүлэг маань манай улсыг 2023 онд дахин үнэлэх ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн үнэлгээ болон цаашид санхүүгийн салбарын үйл ажиллагаанд энэ чиглэлээр тулгарах эрсдлүүд болон тэдгээрийг зүй зохистой удирдахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Ингээд манай хэлэлцүүлэгт танхимд болон онлайн платформоор оролцсон нийт оролцогч та нартаа ажлын өндөр амжилт хүсье.