Site announcements

'Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана"

'Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана"

дэргэд FINANCIAL EDUCATION HUB -
Хариу нийтлэлийн тоо: 0

Financial Education Hub ТББ нь Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны Канад сангийн тэтгэлгээр “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана” сэдэвт БГДүүрэгт байрших ЕБС-ийн 6 сургуулийн 16-17 насны 35 хүүхдэд зориулсан 2 дахь ээлжийн цогц сургалтаа 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.
16-17 насны хүүхдүүд маань мэргэжил сонголтоо зөв хийх, ирээдүйн ажил, амьдралаа амжилттай төлөвлөх хариуцлагатай насан дээрээ байгаа тул бид сургалтын агуулга, хөтөлбөрөө аль болох тэдгээрт нийцүүлэхийг зорьж, сургалт зохион байгуулах газруудаа ч сонгож зохион байгуулж байна.
Нийгмийн сайн сайхан аж байдал, хөгжлийн талаарх ойлголтыг өгөх зорилгоор бид өмнөх сургалтаа ICT Group-д зохион байгуулсан бол, санхүүгийн суурь боловсрол олгох сургалтаа Шангрила оффисын 15 давхарт байрлах, банкны бүх үзүүлэлт нь 100 хувиас дээш давсан үзүүлэлтээрээ 2021 онд салбартаа тэргүүлсэн, олон улсын жишигт нийцсэн хувийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж буй TransBank дээр амжилттай зохион байгууллаа.
Банкны салбарт 17 жил ажилласан туршлагатай, тус банкны Дэд захирал А.Сандагсүрэн хүүхдүүдэд зориулж, банк хэрхэн Олон улсын үнэлгээний компаниудын болон Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилладаг талаар, олон төрлийн онцлох, шинэлэг бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг санал болгох замаар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зээлд байршуулж, улмаар ашигтай ажиллах зарчим, санхүүгийн мөнгөн урсгалын талаар маш ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.
Тэрбээр маргаашийн бүх ажлаа урьд өдөр нь бодож, төлөвлөхийн ач тус, санхүүгийн сахилга баттай байж, цагийн менежментийг баримтлах талаарх өөрийн туршлагаас зааж, зөвлөлөө.
Мөн бид эрүүл мэндийн талаарх ойлголтыг өгөх зорилгоор Дөрөвдүгээр эмнэлэг-ийн сэтгэл засалч эмч Л.Хоролсүрэнг урьж оролцуулан, өсвөр насны хүүхдүүдийн онцлог, тэдгээрийн сэтгэцийн хөгжил болон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудыг хэрхэн таньж мэдэн хариу арга хэмжээ авах, стрессээ хэрхэн тайлах аргын талаар зөвлөгөө авлаа.
CANADA FUND

canadafund