Site announcements

Мэдэгдэл

Мэдэгдэл

дэргэд FINANCIAL EDUCATION HUB -
Хариу нийтлэлийн тоо: 0

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох цахим сургалтыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 2023 оны 3-р сарын 01-ний өдрөөс 2024 оны 3-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй зохион байгуулж, давхардсан тоогоор 2366 хүнийг бүртгэж, 1411 хүнд гэрчилгээ олголоо. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 84 дүгээр тогтоолоор баталсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”-ын 3.4-т заасан 1 жилийн дотор үнэ төлбөргүйгээр сургалтыг зохион байгуулах хугацаа дуусгавар болсон тул “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох цахим сургалт” 2024 оны 3-р сарын 01-ний өдрөөс эхлэн 25,000 төгрөгийн төлбөртэй болохыг мэдэгдье. Уг сургалтыг төлбөртэй зохион байгуулахаар болсонтой холбогдуулан нэхэмжлэл үүсгэх системийн тохиргоо хийгдэж байгаа тул сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд 2024 оны 3-р сарын 11-ний өдрөөс эхлэн онлайн сургалтад суух хүсэлтээ илгээнэ үү.